"Дулаан сэтгэл" аян зохион байгууллаа

“Космо трейд” ХХК-ийн хамт олны зүгээс хоёр оны зааг дээр “ДУЛААН СЭТГЭЛ” аян зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Улаанбаатар хотын утааны голомтод сурч амьдарч байгаа Нийслэлийн 67, 15, 58-дугаар бүрэн дунд сургуулийн бяцхан сурагч нарт шинэ оны бэлгээ гардууллаа. Бэлгэнд “Космо трейд” ХХК-ийн   импортлон худалдаанд нийлүүлдэг  HOSEN, LOTTE, PRINGLES, Fruit plus зэрэг амттанаас гадна   хорт утааны эсрэг шүүлтүүртэй хүүхдийн маск, үндэсний үйлдвэрлэгч Гэр оймс, Батсэжү компанийн үйлдвэрлэдэг хонины ноосон бээлий зэрэг бүтээгдэхүүн багтсан юм. Мөн “Ачит үйлстэн” ТББ-аар дамжуулан өрх толгойлсон 5-с дээш хүүхэдтэй эхчүүдэд мөн дээрх гарын бэлгээ хүргүүллээ.