“Космо Трейд” ХХК 13 дахь удаагаа Монгол улсын манлай аж ахуйн нэгжээр шалгарлаа

Баялгийг бүтээн бий болгож улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон бизнесийн байгууллагуудын эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, үүрэг хариуцлагыг үнэлж дүгнэдэг уламжлалт арга хэмжээ болох “ТОП-150” аж ахуйн нэгжийн шалгаруулдаг билээ. Энэхүү шалгаруулалтыг Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд шалгаруулалтын цар хүрээ жил ирэх тутам нэмэгдэж  байна. 2014 оны ТОП аж ахуйн нэгж, банк, ББСБ, даатгалын компаниудыг тухайн жилд төлсөн татвар болон борлуулалтын нийт хэмжээ нийгмийн өмнө хариуцлагаа хэрхэн ухамсарлан хийж хэрэгжүүлсэн ажил, дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлсэн байдал зэрэг гол шалгууруудыг үндэс болгон энэхүү шалгаруулалтыг явуулдаг юм.

“Космо Трейд” ХХК-ийн хамт олон Монгол улсын манлай аж ахуйн нэгжээр 13 дахь удаагаа  амжилттай шалгараад байна. Өнгөрсөн 2014 онд манай хамт олон хэрэглэгчдэдээ бараа бүтээгдэхүүний сонголтыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулан ажиллахад анхааран ажилласан.  Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй “Космо Трейд” ХХК-ийн хамт олон нийт хамтран ажилласан хэрэглэгч, харилцагчиддаа  баярлалаа.