Нийгмийн хариуцлага

Космо Трейд ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалт хөгжилд чиглэсэн арга хэмжээг уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд хүсэл тэмүүлэлтэй, хамт олонч, хүмүүнлэг ажиллах орчинг бий болгосон нь бидний амжилтын томоохон хүчин зүйл юм.

Бид байгууллагынхаа бүхий л түвшний үйл ажиллагаандаа хууль, ёс зүйг эрхэмлэн, нийгмийн хариуцлагатай байгууллага байхыг зорин ажилладаг бөгөөд боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын ирээдүйн сайн сайханд чиглэсэн төслүүдийг дэмжин ажилласаар ирсэн.