Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Эрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэндээ угтан золгож буй “АЛТАН УНЖЛАГАТ” хэмээх усан тахиа жилийн мэндийг хүргээд:

Төр түвшин сайхан 
Түмэн олон эрүүл амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Тоонот гэрийнхээ хойморт настан буурлууд мишээгээд
Тохойн чинээ нялхас манцуй дотроо үнэгчлээд
Тогоонд дэврэх цайны нүнжиг тодрон шаргалтаад
Таван хошуу малынхаа хишиг буяныг дэлгэрүүлээд
Хөх толбот тамганы улбаа дамжин залгамжлах
Монгол зон олон минь хотол түмнээрээ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ