Яагаад КОСМО-г сонгох вэ?

Космо Трейд ХХК нь боловсон хүчний хүсэл сонирхол ур чадварт нийцсэн оновчтой ажлын байрыг санал болгох нь амжилтын үндэс гэж үздэг.

Бид танд Монголын шилдэг компанитай хамт өсөн дэвжиж өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож байна.

CV илгээх

Ажлын байр

Эхлэх хугацаа | Дуусах хугацаа

МЕРЧИНДАЙЗЕР - БАРАА ӨРӨЛТИЙН АЖИЛТАН ЭРЭГТЭЙ2019-04-17 |

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

Сүлжээ дэлгүүрт стандартын дагуу өрөлт хийх, мөрдүүлж хэвшүүлэх
Харилцагчдад компани бүтээгдэхүүний талаар танилцуулга мэдээлэл өгөх
Харилцагчидтай хамтран ажиллах
Зах зээлийн судалгаа хийх
Борлуулалт маркетингийн үйл ажиллагааг дэмжин ажиллах

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 Их дээд сургууль төгссөн
 Багаар ажиллах чадвартай

 Түргэн шуурхай хөдөлгөөнтэй
 Өөрийгөө илэрхийлэх чадвартай
 Идэвхи санаачлагатай
 Өсөн дэвших хүсэл сонирхолтой

/Худалдааны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/

Анкет бөглөх

КАТЕГОРИ МЕНЕЖЕР2019-04-12 |

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

      Хариуцсан категорийн маркетингийн бодлого, стратегийг тодорхойлж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, зах зээлд өрсөлдөх чадвар, багтаамжийг нэмэгдүүлэх, судалгаа хийн дүгнэлт гаргах, худалдааны арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулах.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

      Худалдаа, Бизнес, Маркетингийн  чиглэлээр их дээд сургууль төгссөн
      Бизнес хөгжил, брэнд , маркетинг, категори менежерийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажиллаж байсан       ажлын туршлагатай
      Тоон мэдээлэлд анализ, дүн шинжилгээ хийн шийдвэр гаргах чадвартай
      Удирдан зохион байгуулах, манлайлах

      Шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээтэй
      Багаар болон бие даан ажиллах чадвартай
      Харилцааны өндөр соёлтой
      Тогтвор суурьшилтай ажиллах 35 хүртэлх насны эмэгтэй
 

    

Анкет бөглөх

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА2019-04-12 |

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

     Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг гүйцэтгэнэ

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр  бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

    Нягтлан бодогчоор 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай

    ОpenERP, Diamond, Interactive зэрэг санхүүгийн программуудын /аль нэг/ дээр ажилладаг 

    Зарчимч, шударга, шаардлага тавих чадвартай,

    Ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг, нягт нямбай

    Хувийн зохион байгуулалт сайтай, санаачлагатай бүтээлч, хурдтай

    Ахлах нягтлан бодогчоор болон удирдан чиглүүлж ажиллаж байсан туршлагатай

    Бүртгэлийн бичиг баримт боловсруулах, хөтлөх, архивлах, хяналт тавих чадвартай

    Тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэлтэй

    25-45 насны ЭМЭГТЭЙ

    Худалдаа борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно

Анкет бөглөх