Түрээсийн шинэ боломж

Түрээсийн шинэ боломж

Жил бүр түрээсийн орон сууцны эрэлт нэмэгдэж залуу гэр бүлүүд, түр оршин суугаа иргэд, оюутан залуучууд гээд олон тооны хүмүүс орон сууц түрээслэн амьдрах болсон. Орчин үеийн залуусын амьдралын хэмнэл, өөрийнхөөрөө амьдрах чөлөөт хэв маяг, замын түгжрэл, цаг завгүй байдал гээд олон хүчин зүйл үүнд  нөлөөлж байна.

Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд нийт өрхийн 30%-с дээш  хувь түрээсийн орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа байдаг. 2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 414’292 өрх айл байгаагаас 10,3% буюу нийт 42,6 мянган өрх өөрийн эзэмшлийн сууцгүй, бусдын сууцанд түрээсээр эсвэл түрээсгүй оршин суудаг статистик байгаа.

Түрээсийн орон сууцны эрэлт нэмэгдэж байгаа энэ үед түрээслэгч, түрээслүүлэгч хоёрт үүсдэг гол асуудал нь санхүүгийн асуудал. Орон сууцны эзэн өөрийн байрыг бусдад түрээслүүлээд төлбөрийг бөөнд нь буюу 6 + 1  эсвэл 3 + 1 нөхцөлөөр урьдчилж авах хүсэлтэй байдаг бол түрээслэгч тал төлбөрөө сар сардаа төлөх сонирхолтой.

Тэгвэл түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд үүсдэг энэ асуудлыг шийдэх санхүүгийн үйлчилгээг түрээсийн менежментийн үйлчилгээтэй хамт цогцоор нь шийдвэрлэх Рэнтпэй үйлчилгээг та бүхэнд танилцуулъя.

Рэнтпэй бол үл хөдлөх хөрөнгийн салбарт технологи, санхүүгийн үйлчилгээ, түрээсийн менежментийн цогц шийдэл, шинэ соёл, стандартыг нэвтрүүлж орон сууц түрээслэгч байрны эзэнд түрээслэгчийн өмнөөс төлбөрийг 6 сараар бөөнд нь олгож, түрээслэгчээс  1 сарын урьдчилгаа төлбөр авч, үлдсэн төлбөрийг сар сардаа төлөх Түрээсийн шинэ боломжийг санал болгож буй онлайн платформ юм.

Рэнтпэй санал болгож буй санхүүгийн үйлчилгээг авахын тулд та rentpay.mn вэб хуудас руу орж шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, үйлчилгээний эрхээ шалган, гэрээ байгуулаад хүссэн байршилдаа, хүссэн байраа сонгох боломжтой.

Рэнтпэй санхүүгийн үйлчилгээг авахын тулд та нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх шаардлагатай  бөгөөд, өөрийн орлогыг баталгаажуулан үйлчилгээний эрхээ онлайнаар шалгаж, эрх үүссэн тохиолдолд Рэнтпэй үйлчилгээний нэг удаагийн хураамж төлөөд нэмэлт хүү, шимтгэлгүйгээр Түрээсийн менежментийн цогц үйлчилгээ авах боломжтой болно.

Рэнтпэй Түрээсийн менежментийн мэргэжлийн үйлчилгээг авснаар түрээстэй холбоотой  аливаа харилцааны стресст өртөхгүй, хүссэн байраа хялбараар олж тухайн байрны бүх мэдээллийг онлайнаар үзэх, технологи дээр суурилсан системийг хөгжүүлснээрээ  давуу талтай юм.

Рэнтпэй үйлчилгээ нь Түрээслүүлэгч талд ч мөн адил санхүүгийн болон түрээсийн менежментийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд таны үл хөдлөх хөрөнгийг 100% хөнгөлөлттэй орон сууцны даатгалд хамруулан, найдвартай түрээслэгч зуучлан, түрээсийн төлбөрийг 6 сараар урьдчилан олгож, түрээстэй холбоотой бүх харилцааг мэргэжлийн төвшинд зохицуулах юм.

moderator