4-р сар
29
2019
Монгол улсын математитик”-ийн 55-дугаар олимпиад энэ жил Монгол Улсын Ардын багш Ү.Маам захиралтай Улсын тэргүүний хувийн хэвшлийн “Шинэ-Үе” бүрэн дунд сургуулийн нэрэмжит болгон зарлагдаж, 2019 оны 4-дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 5-дугаар сарын 4-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа. Тус олимпиад нь хамгийн анх 1965 онд зохион байгуулагдаж байсан ба 23-р сургуулийн сурагч Ц.Баясгалан, Д.Агваанцэрэн нар түрүүлж байв. Математикийн анхдугаар олимпиадын аварга сурагч Ц.Баясгалан нь өдгөө бидний мэддэгээр МУИС-ийн багш ШУ-ы доктор, профессор Ц.Баясгалан асан билээ.
Жил бүр олимпиадыг амжилттай зохион байгуулсан баг хамт олон дараагийн олимпиад зохион байгуулах буухиаг үргэлжлүүлэн олимпиадын тугийг шилжүүлдэг уламжлалтай. 2020 оны Улсын математикийн 56-р олимпиад, олимпиадын анхны аварга МУИС-ийн багш ШУ-ы доктор, профессор Ц.Баясгалан асаны нэрэмжит болгон зохион явуулахаар шийдвэрлэгдсэн бөгөөд олимпиадын тугийг түүний шавь нар (Функционал анализийн спец курсийн оюутнууд), “Космо трейд” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батбаасан нар хамтран тугийг хүлээн авлаа. Туг хүлээн авсан мөчөөс эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахаар шийдэж “Космо трейд” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батбаасан Их Британид (Умард Ирландын нэгдсэн вант улс) болох энэ жилийн Олон улсын математикийн 60-р олимпиадаас “Алтан медаль” авсан сурагч бүрт 10.000.000 ₮ (арван сая төгрөг) өгөхөөр амлан батламжийг Математикийн олимпиадыг зохион байгуулах хороонд албан ёсоор гардууллаа.
0 Comments