Ээжүүддээ барьсан Нандин бэлэг

“Космо трейд” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд улсын I, II, III  амаржих газар болон Эх нялхасын эрүүл мэндийн төвүүдээр зочилон бяцхан үрээ өлгийдэн авсан үзэсгэлэнт 300 гаруй ээжүүдэд баяр хүргэн гарын бэлгээ гардууллаа. Шинэ хүнээ өлгийдөн авч хамгийн НАНДИН мөчөө бидэнтэй хуваалцсан ээжүүддээ цэцгийн баглаа болон өөрийн компанийн “Harmony Classic” брэндийн бүтээгдэхүүний хамтаар бэлэглэсэн юм.

 

Монголын үрс маш олон болтугай

Эхийн умайгаас төрмөгц
Монгол угсааны тэмдэгтэй
Зөөлөн харлаг үcтэй
Торомгор хар нүдтэй

Эцэг эх хоёр нь
Нярай хүүхдээ хайрлана
Энэхүү засгийн зорилго
Нялхас бүхнийг асарна

Нялхас хүүхэд бойжвол
Улс өрнөхийн тэмдэг
Нялхасын өвчин гэгч
Гагцхүү түүний дайсан

Хуучин бүдүүлэг байдлаар
Хүүхдийг сувилж болдоггүй
Хичнээн түмэн нялхасыг
Түүний харгайгаар алддаг шүү

Үр хүүхдээ үхүүлбэл
Эцэг эх нь нулимстай
Үүгээр үл барам
Улс төрдөө гарзтай

Түмэн олон ардууд аа!
Түүнийг сайхан мэдээрэй!
Нялхасыг хамгаалах газар
Хүүхэд бүхнийг сувилна

Нярай хүүхэд эрүүл бол
Бойжих хүмүүжихдээ хурдан
Инээмсэглэх хөөрхөн царайгаар
Эцэг эхээ баярлуулна

Улс төрөө бодвол
Нялхас хүүхдийг асар!
Бидний үрс үржвэл
Цугаараа цугаараа баясгалантай

 

1934 он /Д.Нацагдорж/

 

admin
1 Comment
  • дэлгэр
    Хариулах

    Сайн байна!

    3 сар 7, 2022 at 6:30 am

Leave a Comment