“Ирээдүйн агуу зураач” нар тодорлоо

“Ирээдүйн агуу зураач” нар тодорлоо

Космо Трейд компанийн албан ёсны эрхтэйгээр борлуулдаг “Lotte” брэнд нь Cosmopolitan сэтгүүлтэй хамтран “Ирээдүйн агуу зураач” тодруулах гар зургын уралдааныг 3-6 нас 7-11 нас гэх ангилалтайгаар хүүхэд багачуудынхаа дунд зохион байгуулсан билээ. Удалдаан 18 хоногийн турш оролцогчдийн зургийг хүлээн авсан бөгөөд нийт 100 гаруй бүтээлийг хүлээн авсан юм.
Хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлүүдийг Cosmopolitan Mongolia фейсбүүк хуудсанд нийтлэн үзэгчдэд хамгийн ихээр таалагдсан хоёр бүтээлийг шалгаруулан Lotte брэндийн бүтээгдэхүүний дээж болон зургийн иж бүрэн хэрэгсэлээр шагнаж урамшуулсан юм.
“Lotte” брэндийн ивээн тэтгэсэн тэтгэсэн “Ирээдүйн агуу зураач” тодруулах уралдааны 7-10 насны ангилалд "Хот айл" зургаар Э.Тэмүүжин шалгарсан бол 3-6 насны ангилалд "Зугаалга" зургаараа Х.Намуун шалгарсан юм.
Ингээд Тэмүүжин хүүтэй ярилцахад дуртай хүүхэлдэйн киноныхаа баатруудыг зурах дуртай гэсэн ба том болхоороо “Олон олон хүмүүсийг эмчилдэг мундаг эмч болно” гэсэн сайхан мөрөөдөлтэй хүү байсан. Харин би аавыгаа зурах дуртай гэж байсан Намуун охин маань өдөр бүр л өөр өөр зураг зурах сонирхолтой ба том болхоороо зураг зурдаг циркийн уран бүтээлч болно гэх хүсэлдээ хөтлөгдөн одооноос зурагаа сайн зурж байгаа гэнэ шүү.
Уралдаанд амжилттай оролцон тэргүүн байрыг эзэлж бидэнтэй ярилсан “Ирээдүйн агуу зураач” нартаа баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
moderator